Dokimaa Ctrss : Шинэ амьдралаа өөрөө бүтээ Доки!!!!

Шинэ амьдралаа өөрөө бүтээ Доки!!!!

Миний амьдрал одоо эрс өөрчлөгдөж байна. Сарын өмнөх би одоогийн би 2н хооронд маш том зөрүү байна. Эргэн тойрны хүмүүсийн хувьд ч зан аашийн хувьд ч бүгд өөр байна. Одоо надтай харьцаж байгаа хүмүүст их хэцүү байгаа байх. Бүгдийг үгүйсгээд л өөрийнхөөрөө аашлаад хэнтэй ч таарахгүй бүгдэнтэй хэрэлдээд бүгдийг нь түлхээд л бүгдийн гомдоогоод л... Нэг л их дүрс хийсэн хүн яг дэлбэрхнээ... Миний буруу л байх гэхдээ энэ урт хугацааны турш өөртэйгөө хамт байсны хувьд одоо л өөрийгөө уучлах, өөрийгөө хайрлах, өөрийгөө бүрэн ойлгох, өөрийгөө өмгөөлөх хүн нь би л байх ёстой юм шиг санагдаж байна.
Надад хэзээ ч нөхөгдөхгүй маш том орон зай, намайг дүүргэдэг халуун дулаан, мөн үргэлж сайхан үгээр урамшуулах гээд зүгээр л миний ард зогсох бат уул... Хахаж цацталаа хайрлуулсан хүн хэн ч хайрлахаа больсон юм шиг мэдрэмж авахаар сөхөрч унамаар л санагддаг юм байна. Гэхдээ болохгүй учир үхтлээ амьдарнаа. Үхэхээсээ өмнө битгий үх гээд үг байдагдаа. Хэдэн хоног би үхсэн байхөө.
Одоо л өөрийгөө салхи ирсэн ч хамгаалж, бороо орсон ч өөрөө өөртөө л шүхэр болохоос аргагүй болсон. Ийм үед хэн ч барьц алдах байх тиймүү. Тэгэхээр өнгөрсөн удаагийн бүх буруу үйлдэл уур уцаарыг бүр мөсөн би уучлаж байна. Өөрийгөө одоо л тултал нь хайрламаар байна. Ийм үед угаасаа яг яах ч ёстой юм?
Эргэн тойронд байгаа сайхан хүмүүст талархмаар байв ч бүгдэнд нь л хатуу үг шидлээд байх юм. Өөрийгөө буруутгаад гэмшиж байгаам байж дахиад л буруу зүйл хэлцэн байхымаа.
Гэхдээ би одооноос босноо. Амьдрана.
Үхтлээ л амьдарчхая тиймээ. Маргаашнаас бүгдтэй нь эерэг харилцах гэж хичээх болно. Бас англи хэлээ сайжруулая, ном уншия, өөрийгөө идэвхтэй байлгах бүгдийг хийе. Салхи шуурганд ч унахааргүй хүчтэй болое!!!
Надад хийж чадахгүй олон юм сурч чадаагүй олон зүйл би ер нь хэн ч болоогүй байнадаа.
Миний үргэлж талархаж явдаг зүйл гэвэл аав ээж 2минь учирсанд, тэр 2 миний аав ээж байсанд, тэр 2л хамт байсанд маш их баярлаж байна. Энэ 2хүний охин болсон минь энэ хорвоод ирсэний хамгийн том аз завшаан юмдаа. Тэр 2хүний охин болсон минь өөр хэн нэгэн хааны эсвэл ерөнхийлөгчийн хүүхэд байснаас хамаагүй илүү хувь заяа юм. Ганц удаа надруу муухай харж үзээгүй гар хүрэх нь байтугай загнаж ч үзээгүй миний 2эрдэнэ. Үгээрээ биш үйлдлээрээ бүгдийг ойлгуулж хазаахааргүй хүмүүжил ер нь бүгдийг нь өгсөнд маш их баярлалаа. ❤️

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)