Dokimaa Ctrss

Унш2 🧠

2018 оны 10-р сарын 30 Нийтэлсэн doljinsuren
Амьдралд ном байдагт баярлалаа. Биднийг төрөхөөс өмнө бидний хийдэг бүгдийг хийгээд туулаад гарсан хүний тэр их үнэлшгүй туршлага-г уншаад л мэдээд авна гэдэг. Хожуу төрсний хэрэг юм уу даа. Нтр 😂😍
Нээрээ баярлалаа. Үгээр хэлэхийн аргагүй хань болж оюун санаа цэгцэлж өгдөгт. Ганцаараа бодоод л байвал мунхарч дуусах байх.
Эмнэлэгт нилээн олон хоног байналдаа. Өөрөө өвдөөгүй хүн сахиж байгаан. Энд байхад ер нь жоохон сэтгэлийн түгшүүртэй бие нь сайжирч л байгаалдаа гэхдээ бараг юм хийхгүй фб ороод л суугаад байхаар хямардаг юм байна. Яг хямраад эхлэнгуут номоо барьж аваад л хэдэн хуудас уншингуут тайвшраад хөнгөрөөд эхэлдэг. 🧠🙂
Түрхэн зуур ирээд явдаг гийчин гэдгээ заримдаа мартчих юм. Хэн нэгнийг хажуудаа насаараа байлгах гэж зовоод л. Болдог бол намайг төрөхөд хажууд минь байсан бүгдийг л хөгширтлөө хамт байлгамаар байна. Гэхдээ энэ боломжгүйлдээ. Гэхдээ ер нь бол махан бие л усдаж байгаа болохоос... Заза энэ сэдэв ингэсгээд дуусгая!
Хөндлөнгийн ажиглагч байцгаая. Уур хүрээд байвал өөрөө уур бололгүйгээр би ч уурлаж байнадаа гээл хөндлөнгөөс тэ? Хэн нэгэнд дурлавал би хүнд хайртай болжээ гээл, өөрийгөө маш сайн ажиглаж чадвал одоодоо байж чадна. Бас өөрийгөө хянах боломжтой.
Би багадаа хамаатны эгч нартайгаа айл гэрдэж тоголдог байсын тэгээл цаасан дээр мөнгө зураал тэр мөнгөөрөө хувцас худалдаж авна гэртээ тавилга авна бас хоол авч тоголдог байсан. Би тэр үеийг лаг тод санаад байдаг юм. Би гэртээ бараг тавилга авдаггүй байсан хувцас ч бас авдаггүй байсан тоглоомон нөхөр болон хүүхдүүдтэйгээ гадуур гарч зугаалж байна бас хоолонд орж байна гэж тоголдог байсан. Тэр үедээ би бодохдоо угаасаа тоглоом дуусахаар тавилга болон хувцас надад үүрд үлдэхгүй тавилга гэрийнх хувцас ах эгчийнх хэвээрээ байна харин зугаалаад хоол идэж мөнгөө үрвэл хоол биед үлдэнэ бас дурсамжтай гэж боддог байсын. Энэ миний толгойноос ерөөсөө гардаггүйн бас амьдралд энэ шиг тоглох хэрэгтэй гэдгийг байнга сануулдаг.
Бодоод үзэлдээ тийм байгааз сайн хоол хүнс идэж дулаахан хувцаслаж тохитой газар амьдарч хэн нэгэнд хор хүргэлгүй өөрийгөө зовоолгүй энэ амьдралаас авч болох зулгааж болох хамаг сайхныг аваад буцах нь л зөв юмдөө.
Бас аав ээжийгээ маш сайн асарч халамжлах хэрэгтэй. Тэр хүмүүсийн ачаар л эрүүл саруул сэтгэл амгалан амьдарч чадаж байна. Үргэлжлүүлээд үр хүүхдээ жаргалаар бялхааж өсгөх хэрэгтэй. Хайрлуулсан хүн хэзээ ч муу замруу орохгүй муу хүн болохгүй гэдгийг л дахин2 бичмээр байна.


Бодрол аая юугсэнч үгийн...

2018 оны 10-р сарын 26 Нийтэлсэн doljinsuren
Жоохон хүүхэд хэзээ ч өөрийгөө ганцаараа гэж мэдэрдэггүй. Ээж нь тэр хүүхдийн нэгдэл мэт хүлээж авдаг. Ямар ч үед ээж нь хажууд нь байна гэж бүрэн итгэдэг. 1нас хүртэл нь бараг 2нас хүртэл нь ээж нь хүүхдээсээ холдож хүүхдээ орхиод өөр газар хонож болохгүй. Сэтгэл зүйн хувьд маш хүнд эмгэгтэй болдог. Хүүхдэд бол дэлхий сүйрсэн юм шиг мэдрэмж төрдөг. Хайранд өссөн хүүхэд хэзээ ч муу хүн болохгүй. Ер нь муу зүйл хийгээд байгаа хүмүүсийн эцэг эх нь л түүнд буруутай. Хайрлуулж байж туулдаг хорвоод хэн нэгнийг төрүүлсэн бол тултал нь хахаж цацдал нь хайрлах үүрэгтэй. Төрөхөөс нь авахуулаад дулаан зүйл нэг ч мэдрүүлээгүй хүн том болоод хүн хайрлаад сайн хүн болох гэж хичээх нь маш хэцүү. Хайрлаж чадахгүй бол хүүхэд битгий төрүүлээсэй л гэж боддог. Хайр мэдрэхгүй л бол амьдрах ямар ч утгагүй. Хайрлуулсан хүн л бүгдийг хайрын нүдээр харах болно. Нар, сар, од, уул , ус, ургамал гээд бүгд л хамгийн сайхан харагдаж мэдрэгдэнэ. ❤️ Хайрлуулсан хүн л бусдын нүд рүү эгцэлж харж, жаргалтай инээж хүчтэй байж чадна.
Энэнтэй адил томчууд ч мөн хэн нэгэнтэй нэгдмэл цуг байхыг үргэлж хүсдэг. 20-30настай болсон ч ард нь аав ээж нь байдаг учраас ямар ч айдасгүй бүгдийг хийдэг. Тэр хүмүүс байхгүй болчихвол гаднаа зүгээр мэт боловч дэлхий сүйрнэ бүх зүйлээс айдас мэдрэх болно. Хэн нэгэнд нүгэл хийчихвийдээ, хүн гомдоочихвий, уул ус болдоггүй газар очоод чулууг нь хөндцөн байхвийдээ гээл. Үйлдэл бүрээ хянах хэрэгтэй болно. Өмнөх бүх зүйлээ сөхөж бодно би ямар буруу юм хийж байлаа. Гэх мэтээр... Хөгшчүүл яагаад бүх зүйлийг болохгүй гээл сургаал айлдаад байдгийг зах зухаас нь ойлгож байна. Ямар олон юм үзсэн бол? айхаас аргагүй. Ингэж болохгүй тэгэж болохгүй гэсэн үгнүүдийг нь сайн сонсож байх хэрэгтэй. Энэ цаг хүнд хэзээ нэг өдөр ирдэг. Хүнд өөрийг нь хэзээ ч хуурахгүй үргэлж дэргэд нь түшиг болоод байх хүн заавал хэрэгтэй. Тэр хүний ачаар л хүмүүс өөртөө итгэлтэй зоригтой эрсдэл хийх , гаргах чадвартай байдаг. Ганцаараа хүн нэг л аймхай байдаг.
'Амьдрал' киног үзэхдээ бүрэн дүүрэн ойлгоогүй. Гэхдээ маш гүн агуулгатай байсныг нь одоо дөнгөж ойлгох гэж байна. Үйлийн үр гэж зүйл шашин биш юм шиг. Зүгээр шинжлэх ухаанаар бодсон ч тэр. Ямар нэг үйлдэл хийлээ үр дагвар гарч л таараа. Юу хийхээс дараагийн хийх зүйлийн эхлэл тавигдана. Энэ зүгээр л ойлгомжтой зүйл. Хүнд хортой зүйл хийлээ сэтгэл санаа авах юмгүй болно өөрийгөө муу хүн гэж мэдрэнэ үргэлж муу зүйл бодоод байвал царай зүснээс авахуулаад өнгө зүсээ алдаад гундаад эхэлнэ. Луйвар хийдэг хүмүүсийг амар тайван байдаг гэж битгий бодоорой. Гаднаа тэгж харагдахгүй байгаа ч үргэлж нэг зүйл сэтгэлд нь дарамт болж л байгаа. Орой орондоо орох үед хүн яг өөртэйгөө уулздаг. Өөрөөсөө зугтах ямар ч боломжгүй хаана ч байсан уулзах л болно. Тэр үед гэм хийсэн бол хамгийн ихээр тарчлан. Сэтгэлийн жаргалаас илүү жаргал хаана ч байхгүй. Сэтгэлийн жаргал мөнхөд үргэлжлэх боломжтой. Харин эд баялагийн жаргал бол хэдэн хоног баясгах чадалтай.
Миний амьдралдаа баримталдаг зарчим бол яг одоодоо байх мөн түгшүүргүй өдөр хоногийг өнгөрөөх. Түгшүүр мэдрэхгүй байх цаг мөч бүхэн жаргалтай. Одоо энийг бичиж байхдаа ч жаргалтай байна. Энгийн мэт цаг хугацааг л бид дараа нь тэр үед гоё байжээ гэж дурсаж суудаг үнэндээ гоё байжээ гэж дурсаж суухдаа ч жаргалтай байдгаа анзаардаггүй. 2 төрлийн хүн байдаг гэсэн жаргалтай байгаагаа мэддэг хүн жаргалтай байгаагаа мэддэггүй хүн гэж. Аль болох жаргалтай байгаагаа мэддэг хүн байгаарай. 🙏💋


Битий уншаарай. 🙏🏻

2018 оны 10-р сарын 14 Нийтэлсэн doljinsuren
Мэхэээх 🙏🏻😈 Надад маш том нэг дутагдал байдаг. Нэг ч юу байхав ер нь нийлээн их дутагдалтай хүн л дээ би. 🙏🏻Тэдгээр дутагдлуудынхаа нэгийг танилцуулая ! За.
Манай бөмбөрцгийн нөгөө алдарт Эйнштейн ах хэлсэн байналээшдээ тэ? Би ухаантай хүн бишээ би зүгээр л сониуч хүн гээд. Тххх энэ миний дутагдал. Би юуг ч сонирхдоггүй! Хүмүүс зодолдож байвал яагаад зодолдоод байгаан бол гэж гайхахгүй. 'АААА НЭГ АСУУДАЛ Л БОЛСОН ЮМ БАЙГААЗ' гэж бодоол өнгөрнө. Математик дээр бодолтын хариу ху язгуур доор ийм тийм гэвэл яаж гарсан юм бол гэж огтоос бодохгүй. 'Ингэж л гардаг юм байгаз' гээл өнгөрнө.
Миний жишээ нэг л болохгүй байна. Оноод хэлчиж чаддаггүй гэхдээ ойлгож байгаашд тэ? Мод тарих хэрэгтэй гэвэл хэрэгтэй л байх гэж боддог яагаад мод тарих хэрэгтэйн энэ модыг тарихаар яадаг юм гэж огт бодохгүй. Тэгэхээр би ер нь яаж хөгжих вэ? Дээ тэ? Юу ч сонирхохгүй хүнд дурлавал л нөгөө хүнээ сайн сонирхох байх хха. 😱
Сониуч занг яаж бий болгох вэ? Ийм арга чарга байдаг юм уу? Би ер нь өөрийгөө болоогүй байгааг мэдээд л байна. Ер нь би хэзээ ч болохгүй л байх. (хангалттай)
Сурах гээл сурах гэж хичээгээл зүгээр дуусах байх.
Сүүлд нь жоохон эморчдымуу. 🤫 Заза ерөөсөө болилоо. Дараа нь өөрөө уншихад байнга л эморч явдаг байсым шиг санагдана нтр. Би чинь ууган ерөөсөө эмо хүн бишшдэээ тиймээ. Та хэд ч сайн мэдэхгүйл байналдаа. 😛🙏🏻
Битий уншаарай гэхээр заавал уншиж байгааз хха. Шал хэрэггүй л юм уншлаадаа. Амьдралынхаа хэдэн минутыг миний илий балай бичвэрт зориулсанд... Хха угаасаа хэлэхэд хэцүү үг тэ? Би ер нь үгэнд их харам. Ер нь бараг юм ярьдаггүйшдээ заримдаа. 😂


1 дэхь өдөр

2018 оны 10-р сарын 10 Нийтэлсэн doljinsuren

Би ажиглаад л байна. Бүгдийн ажиглаад л. Өөрөө харин зогсоод л бүгдийн хараал бүгдийн мэдрэх гэж хичээгээд л би зогсцон байна бүр мөсөн гүэ бүр мөсөн нь ч хайшайн тэ? Түр зогсцон байна. Яахнуу юу хийхүү яаахуу ийхүү бүүр гайхаад л байна гэхдээ энэ удаа арай л удаан байна. Бүр мөсөн том зүйл рүү явах гээд амралт авч байгаан бол уу? Гэхдээ л завгүй байна. Амрахгүй байгаа ч зогццон сайн ойлгожынуу??? Би бас өөрийгөө гайхаал сонголт байгаан болуу гэхээр бас сонголт ч алга байх юм. Яах вэ? Гэхдээ яахчгүйлдээ. Зүгээр ажиглаад л байж байя. Хэцүү ч юм шиг зүгээр ч юм шиг. …,

Бүгдийн ойлголоо гэхээр л юу ч ойлгоогүй байдаг гээд үг өмнөн би хараад энэ одоо юугчсэн ч үгийн гээл гайхаад байдаг байсан одоо л ойлгож байна. Би өөрийгөө за би бүгдийн бараг ойлголоо гэсэн чинь юу ч ойлгоогүй байна. Бараг бүгдийн ойлголоо гэж бодож болдоггүй юм байна. Амьдрал хувьссаар л байдаг үргэлжилсээр л байдаг юм байна. Би тэнд байна уу? Байхгүй юу? Ямар ч ялгаагүй. Намайг орлох хүн үргэлж байдаг. Хаан нь нас барсан ч дараагийн хаан гарч ирээд бүгдийг хийдэг шиг. Хааныг хүртэл орлох хүн байхад намайг бол тэ? Хэн ч орлож болно. Би хүний сайн найз байж чадахгүй бол дараагийн найз бэлэн байж байдаг.

Хүн өөртөө итгэлтэй өөртөө хайртай байж болох ч хэн ч биш гэдгээ бас мэддэг байх хэрэгтэйм шиг. Хүнд их зан гаргахдаа бодмоор энэ олон үеийн хүмүүсээс тэ намайг гээд надтай ойр байгаа хүнд баярламаар байгаа байхгүй юу!

Эргэн ирсэн нь … 🤣

2018 оны 09-р сарын 29 Нийтэлсэн doljinsuren
Ээээе би эргэж ирлээ. I am back. Xaxax 😂 2 давтаад хэлчлээ уучлаарай sorry нтр хха өөө гарчигтайгаа бүүр 3 айн 🤣 Нэг ийм юм боллоолдоо. Миний блогийг манай ах уншсаныг би мэдээд яг юм бичихжыгаал заза уншчуул юу ч гэж бодохын гэж бодоод бичилгүй явсаар байгаад… Ууган бол надаа “-Чиний блогийг уншаад бас л задгай бичиж байнаа” гэхээр нь аймар санаа зовсноо “-за яахавдээ угаасаа блог тийм л байдагшд” гээл сүртэй хэлсийн хха. Тэгээл за хүний л амьдралшдээ миний насан дээр байгаагүй биш ойлгожыгоошд ичээд байх юу байхав гэж бодсон ч цанаасаа ичээд хэцүү юм байна хха. Тэгээд өөр блог нээдиймуу гэснээ за яады2 хамаагүй бичнээ л гэж бодлоо. 🙏🏻🤣 Гэхдээ тэрнээс гадна аягүй завгүй байсанлдаа. Хичээлдээ явж байгаа, ажлаа хийж байгаа, бас унтаж байгаа хүн юм чинь бас идэж байгаа тэгсээрээн байтал өдөр гүйгээл2 дуусчхад байх юооом. Завгүй байх гоё ч юм шиг. Гэхдээ хааяа бас хийцгүйрээл гэртээ баймаар ч юм шиг. Найзууд нтртэйгээ уулзаал бүүр нэг удаан алхаал хийх юмгүй юу ч хамаагүй яриал явахсан нтр. Ингээд бодохоор залуу нас арай л утгартай юу? Манай ажлын хүүхэд намайг гайхаал байналээ. Чи бараг хүнтэй уулздаггүй байхаа тэ? Гэсэн хха. Найзууд чат бичсэнээ хна бган заза асуух ч юу байхав ажил дээрээ юу? ч гэх шиг. Чиний хаана байгаа ч тодорхойлдоо нтр гээл зүгээр. 👊🏿 За яахавдээ хха ирээдүйд л завтай дэлхийгээр аялаад явж байх юм байгааз. 💪🏻 Тиймээ тэ? 🤓 Өөртөө хайртай байх гэдгийг хүмүүс жинхэнэ утгаар нь ойлгож чаддаг юм болуу? Яадын бол? Хүн өөртөө хайртай байхаар угаасаа бүх хүнийг хайрлаад эхэлдэг. Бүх хүнд зөөлхөн хандаад эхэлдэг. Яагаад гээч өөрийгөө хайрлаад сурцан хүн өөрийнхөө алдааг хүртэл хүлээн зөвшөөрөөд сурцан байдаг. Тэгээд бусад хүмүүс алдахад аанха ийм юм байдагшдээ би бас яадаг билээ ийм нөхцөлд алддаг гэж бодоол. Өөрийгөө хайрлалгүй бусдыг хайрлана гэж хэзээ ч байхгүй. Өөрийгөө уучилдаггүй хүн угаасаа яаж бусад хүнийг тэ? Тодорхой биздээ? Ойлгогдохоор бичиж чадахгүй л байх шиг байна. Гэхдээ өөрийгөө хайрлаж байж л бусдыг хайрлаж чадна гэдгийг л мартаж болохгүй. Энэ бүүр гоё тайлбартай Ошогийн “Хайр, Эрх чөлөө, Ганцаардал” гээд номонд байгаа. Охидууд минь өөрсдийнхөө үнэ цэнийг л битгий уландаа гишгээрэй. Ямар ч царайтай ямар ч бие хаатай байсан эмэгтэй хүн ухаанаараа л хүнд хайрлагдаж үнэ цэнэтэй байдлаараа л насан туршдаа хүндлэгдэж амьдардаг. Өөрийгөө л гаргуунд нь гаргаж хэн ч биш болж болохгүй. Нэг л биш болоод эхэлвэл хэзээ ч зогсоод бүгдийг шинээр эхлүүлэхэд юу ч оройтохгүй. Нэг дуун дээр гардагшдээ тэ? Үг цөөн болдог дээрээ үнэ цэнэ олдог нээрээ? Гээд хха аймар хөөрхөн хэлцэн нтр хха. Би ерөөсөө үгээ цөөлөедөө. Би ч гэхдээ ууган үг цөөн лдөө тэ хха. 24:30 болжынэ. Унтаядааа. Сайхан амарцгаагаарай. Сайхан зүүд зүүдлээрэй. Хха Тэгсэн чинь хэн ч ийм орой уншихгүйшдээ тэ? 😂😂😂😂 Блалбла сайхан нойрсоорой, good night хха дахиал 2шүү дээрхтэйгээ тэгээд хэд ч юм. 😅🤓🌙💤😴. Баяртай байна.

Анхны цас…

2018 оны 09-р сарын 23 Нийтэлсэн doljinsuren

Цас орсон юм чинь яаж ч завгүй байсан нийтлэл оруулахаас өөр арга байсангүй ээ , аая за юугсэн ч үг юм тэ? 😂 Нээрээ цас бүүр арай л гоё уу? Ялангуяа орой бүх юм цагаараал, цэнгэг агаар, яг нэг тийм яг л миний дуртай цаг агаар. Би өвөлд бас зунд дуртай даардаг бас халууцдаг ч гэсэн нэг л зангаараа байдагт нь дуртай хха. Заза

Ойрд үнэхээр завгүй байгаа одоо шөний 1 болжын шөний 1 цагт л өөртэйгөө ярилцах боломж олдожынэ. 🙏🏻

Одоо ууган нам унтмаар л байна. Хүчлээд ч хамаагүй юм бичнээ гэсэн чинь юу ч гардаггүйн байна дараа л болы. За энийг тэгээд битий уншаарай. 😂. Анхнаасаа хэлэхгүй бүгдийн уншсаны дараа хэлдэг тэ тэгэхээр яахав уншуул унш л гэжийган байна. 😛👽

Хайртай найз Биагийнаадаа ❤️

2018 оны 08-р сарын 31 Нийтэлсэн doljinsuren

Мммм яасан гоё болчихвоо… ☺️

Хэдэн өдөр хамаг бодол цэгцрэхгүй нэг л сандарсан, нэг л түгшүүртэй, нэг л тухгүй өдрүүдийг тууллаа. Угаасаа л би намарт тийм их дуртай биш л дээ. Амар амгалан амьдралыг минь эвдээд буцаад л нэг л завгүй нэг л яарсан хүмүүсээр дүүргээд орхидог болохоор. Цаанаасаа л бачуураад байсын. Би гэхдээ энэ зангаа засахгүй бол (амгалан тайван байдлаа алдахад, өөр нэг тийм шилжилт хийхэд угаасаа хэцүү байдаг) заза тэр ч яахав. Гэхдээ сая сэтгэлд нар цэлэмсээн амгалан тайван байдал буцаад наддаа ирсээн. Энэ ном гэж зүйлийг хэн анх бүтээсийн болоо тэ? Ном уншихаар л уужраад явчхиймаа. 😍 Ялангуяа Ганжавхлан ахын номнууд бас Ошогийн тайлбарласан номнууд зүгээр л төгс тайвшрал мэдрүүлэнэ.

Оххх үнэхээр сайн мэддэг ч заримдаа амьдралын жижигхэн асуудалд бүдэрцэн л явах юм аа.

Заза өөр нээрээ байнашдэээ энэ нийтлэлийг эхлүүлэх болсон шалтгаан нь шал өөршд. Шал сонин байгааз. 😂😂 Миний оршил угаасаа арай л их тэ? Угаасаа юм яриал байх дуртай хүн байхөө. Өмнөн ярилцах хүн хайдаг байлаа одоо болохоороо эндээ бичихээр л гоё болчихдог болсон.

За одоо яг зорилго хэлэе. Өнөөдөр миний хар багийн аан арай худлаа 10жилийн хамгийн хайртай найзын минь төрсөн өдөр болж байгаа. Эээе тиймээ хха Төрсөн өдрийн мэнд ээ 😍👏🏻👏🏻👏🏻. Хайртай шүү 👩‍❤️‍💋‍👩 маш их, маш их ❤️❤️❤️❤️

Тэгээд сэтгэл хөдлөөд хха энд хэдэн юм биччихяаа. Яг энэ үед би мааш завгүй бас тайван бус байдаг, бүүр жил бүрлдээ. Тэгээд хайртай найзтайгаа уулзах нь бүү хэл мэнд ч хүргэж чаддаггүй. Манай найз бол миний т.ө байнга уулзаж тэмдгэлдэг хүн нь. Би тэгэхээр муухай хүн байгааз 😂😂😂. Нээрээ ууган олон юм боддог ч 8.30энэ өдөр яагаад ч гадуур гарах боломж байдаггүй. Тэр болгоныг ойлгодогт баярлалаа. Гэхдээ одоо ч намайг тоохгүй байхөө найз залуу нтртэйгээ тэмдэглэх байлгүйдээ. За тэгээд юм ярихжысаншдээ хха. Надад нэг хэдэн найз байдын уулзсан өдрөөсөө салалгүй нэгэнтэйгээ хамт байгаа. Тэр найзуудын нэг. Нэгэнтэйгээ найзлаал эхэлснээс хойш тэгээл салалгүй өдийг хүртэл явж байнаа. 10жилд байхдаа хамт нэг ширээнд сууна хамт оо орно хамт юм иднэ хаана ч явсан цуг гэж мэдээрэй гээл хха. Миний олон сайхан дурсамжийг бүтээлцэж өгсөн хүн. 10жилдээ нэгнийгээ дандаа харамлана хардана хха бараг үерхдэг хүмүүс шиг тэ 🤣🤣Уулзалгүй одоо удаж байнөө гэхдээ л зүгээр байнга уулздаг юм шиг ойлголцдогшд.

Манай энэ найз ер нь аягуу түшигтэй хамт байхад найдвартай уул шиг нөмөртэй. Хха

Хэзээ нэг өдөр хайртай хүнтэйгээ гэрлээд хуримаа хийхдээ хамгийн түрүүнд найзынхаа гэрч болоод өгөөч гэж гуйх эрхэм хүн юм аа.

Энэ олон хүнээс намайг найзаараа сонгоод надтай хамт байдагт баярладаг шүү. Хэзээд нэг зангаараа байдаг хүмүүс угаасаа бэстийн бэст тиймээ яг тийм хүн. Бас суралцмаар юм нь үнэхээр мэдрэмж сайтай. Энэ занг нь хүндэлдэг.

Одоо хайртай хүнээ олоод жаргалтай байгаа. Хурим хийхдээ уриарай хуриманд очиж үзмээр байгаа шүү хха. За ингээд дуусгая аа . Хурдан уулзяаа. Надад уулзах санал тавиарай. 🤣🤣. Үжи үжи 😘😘😘😘😘😘Түрүүнээс хойш бичээд байсан үзэсгэлэнт гиорл чинь энэ шүү дээ. Happy birthday 🎉🎁🎈🎂🎊 Зүрх шүү! 💓💓💓💓💓💓💓💓💓💞💞💞💞💓💓

Хайр 5 уу? 💜

2018 оны 08-р сарын 14 Нийтэлсэн doljinsuren


За дахиад нэг нийтлэл оруулая. Блогтой хүмүүс чинь хэдэн сар бодож байгаад бүүр хэдэн өдөр бичээд тэгээд оруулдаг юм байналээшд. Би тэгтэл шууд л юу ч хамаагүй бичээл.

Гэхдээ яг ямар ч байх ёстойн? юу ч хамаагүй л бичнэ биздээ тэээ? Хха ззза балайрах ч яахав. 😂

Би дахиад л хайрын талаар бичих гээд сууж байна. 😂 Үнэн залхахгүйшдээ ийм сэдэв ярихдаа. 😈

Би саяхан нэг юм ажиглаад тэгээд хүнд хэлж чаддаггүй ээ. Миний амины нэг найз маань гадаад явцан манай 10жилийн бас хайртай найзууд маань гэртээ байгаа (чатаар ярих гэж залхуу) оюутан ангийн найзууд бас ойрхон байхгүй хха тэгээд энэ бодож явж байгаа юмаа гаргаж хэлэхгүй бол буглараад байна. 😂😂😂 Заавал хэлж байж санаа амарна.😅😅

Чатаар ярихаас залхуу хүрээд байгаа хирнээ блогтоо бичихээс залхахгүй байна өө. 👽 Миний оршил гэж нээрээ ярих сэдвийнхээ талаас их байхымаа. 😅 үүүхүүүүү 😈

Эрэгтэй хүн жинхэнээсээ хүнд хайртай болохоороо ямар шинж тэмдэг илэрдэг вэ? (Аая тэгэхээр худлаагаасаа бас хайртай болдог байхнээ тэ? 😂)

би нэг хүн ажиглахгүйюу тэгээд тэр хүн болохоороо нэг охинд сайн болцон тэгээд тэрийгээ хэлж чадахгүй бүүр хажуунаас нь харахаас өрөвдөлтэй бүүр бүр мөсөн буугаад өгцөн байсан. Тэгээд тэр хүний тэр дүр ерөөсөө толгойноос гардаггүй ээ. Хэн ч биш болцон юм шиг бүүр тийм сонин яриж байгаа нь намуухан аргадсан өнгө аястай. Зарим кинон дээр хүртэл гардагшдээ. Нэг л хүнээ бодоол бүх муу зуршлаа хаяад эрхлэхээс өөр юм мэдэхгүй бүүр жоохон нялх хүүхэд шиг болчдогдоо. Амьдрал дээр бас яг тэгдэг юм байна гэж бодлоо. Бүүр аймаар сонин тэр царай нь, тэр байгаа байдал нь үнэхээр өрөвдмөөр. Хэн нэгэн надруу тэгж хараал тиймэрхүү үйлдэл гаргах юм бол би бүүр дурлахаас өөр аргагүйн байналээ. 😂Ёооеё юу ч бичээд байган. 🔥🔥🔥Эрэгтэй хүмүүсийн хувьд шалдаа буух л хайр юм шиг байна лээ. Та нар хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ дурлахаараа яг ямар болдог вэ? Гэдгээ сэтгэгдэл хэсэг дээр үлдээгээрэй. Үнэхээр сонирхолтой байна. 14 гэцэн байдаг зочин ах ч юм уу эгч ч юмуу та бас үлдээгээрэй үнэхээр сонирхолтой байна. 😁😁

Харин эсрэгээр эмэгтэй хүн хүнд хайртай болохоороо үнэхээр баатарлаг зоригтой болдог тэ? өмнө нь хэзээ ч хийхгүй байх гэсэн бүгдийн хийгээд л. Цаанаасаа хүч ороод л ундраад л хха. Нөгөө залуу нтр дээрээ түрүүлж очоол, түрүүлж залгаж малгаал амьдралдаа хэзээ ч хийж байгаагүй бүхнээ хийгээл… 💪🏻💪🏻💪🏻💪🏻💪🏻💪🏻💪🏻💪🏻💪🏻💪🏻.

Зааза зүгээр л ийм л юм бичих гэсэн юм өө. Өөр ч зүйлгүйдээ. Та нар хүнд хайртай болвол зүгээр л хиймээр байгаагаа хийгээл онигоо болсон ч хамаагүй бүх чадлаараа хичээгээд үзээрэй дараа нь гоёшдээ бодоход аая бас л тэнэг зоригтой байжээ гээд. Тэгээд хайрласан шигээ орхиж бас сураарай. Хамгийн гоё дурсамжаа зууралдсаар байгаад онцгүй болгож болохгүй. Чамд эргүүлээд сайн биш бол зүгээр л орхих хэрэгтэй тэгээд хааяа нэг дурсаад нандигнаад л.

Тэгээд ингэж бодоорой. Заза би энэнээс илүү дахиад хүчтэй дурлах юм байна. Энэ хажууд нь юу ч биш байсан юм байна. Надад хайртай би ч гэсэн хайртай хүнтэйгээ учрах бэлтгэл л байсан юм байна. Энэнээс илүү хайр хүлээж байгаа учир намайг ухаа алдчихвы гээд сануулга болгоод энэ хүнийг явуулсан юм байнаа гэж бодох хэрэгтэй. 💞💞💞💞

Хүнд лаг зөвлөгөө өгдөг хүмүүс өөрсдөө тэр зөвлөгөөгөө биелүүлж чаддаггүй нь харамсалтай юм аа. 😂😂😂😂

Энэ аймар хөөрхөн зургаа та нартаа хуваалцая. 😂😂 Заримдаа би эсрэгээр нь яриад байдын байгаан шүү. Хха 💞💞💞💞💞💞💞💞💞💞💞💓💓💓💓💓💓

Хөөрхөн хүлээлт

2018 оны 08-р сарын 10 Нийтэлсэн doljinsuren

Би хүн үнэхээр сайн таньдаг нээрээ шүү! 👽 Аль нь сайн хүн аль нь муу хүн гээд бараг хараад л мэддэг. Хүмүүс тэгээд итгэдэггүйн сонин. 😂

Гэхдээ үнэхээр харамсаж байнаа. Аймар сайн хүншдэээ. Дахиж дайралдаач уу гүү ч үү? Тэ?

Үнэхээр нээрээ нэг тэнгэр доор амьдарч байгаадаа л бурхандаа баярлаяөө. Нэг тэнгэрийн доор хамт байнуу салангад тусдаа байнуу нэг л тэнгэр доор байгаам чинь хамаа байжүүдээ тэ? Тэ? Тэ? Гээл аймар тулгасан яриатай хүн байна шүү би 😂

Урдуур нь хэдэн удаа зөрвөл намайг мэдэх юм болдооо? 🙄😁

Цаанаасаа ундраад байгаа юмыг би одоо яаж барьж хорьж дийлнээ. Аягүй хэцүү ажил байнаа. 👺❤️

Аая заза. Аймар эмо тэ хха. Оооя ххи.

Мангар байхаа би яг. Угаасаа тийм л юм байна. Одоо шууд мөс болох хэмдээ шилжээрэй хха. Өнөөдөр манай ах намайг яасан гээч хүнтэй чаталж байсныг харснаа чи одоо эрэгтэй хүнтэй чатлаач ээ гэж үү. 😫Эрэгтэй гээд ямар хэнтэй ч хамаагүй чатлалтай биш. Хха шал утгагүй юм яриад яваад өглөө хөөрхий ххи.

Надад хэлж болох уу? Яавал над шиг эмэгтэй.

Яавал чам шиг хүнийг мэдэж болох болоо?

Яавал чамайг ятгаж чиний хүн болох вэ?

Яавал ойлгох вэ? Намайг дахиж олохгүйгээ???

Чамд үнэхээр санаа зовжынаа яг намайг алдлаашдээээ одоо яахынбэ тэгээд хха би бас алдармааргүй байншдээ. Алдрахаас нь өмнө атгаад аваачээ. Нуууу вэээ нууу вэ хха.

Заза хоёулаа хэсэгтээ нуугдаж тоглоедоо

Чамайг ойлготол би байж байядөө

Угаасаа ойлгох байх надгүйгээр байхгүйгээ тэр хүртэл тэсээд байжыядаа. Угаасаа үнэндээ байшдээ чамайг л бодож байна. Чи надгүйгээр наахын тэээ??? Би л хажууд нь байхаасдаа. 💪🏻😺

Би хэтэрхий хөөрхөн, бүүр арай дэндүү хөөрхөн, бүүр арай арай маш хөөрхөн, өглөө сэрээд тольруугаа гүйдэгшд ямар хөөрхөнөө харах гэж хха. Заза тэр л миний хөөрхнийг над шиг мэдрэх хэрэгтэй байгаамдаа гэснээс би нээрээ амьдралдаа сонсож байсан аймар үгээ хэлэх үү???? Юугсэн гээч би тэгэхгүй юу хүмүүс угаасаа мэдэгддэгшдээ ямар хүн гэдэг нь гэсэн чинь харин тийн тэ чи ерөөсөө мэдэгдэхгүй байгаамдаа гэсэншд бүүр аймар бурхан минь эээ ийм юм байж болох уу? Юугжаан одоо хүнийг хха. 👊🏿

Сонсож байсан муухай үгээ хэлцэн юм чинь сонсож байсан гоё үгээ хэлэх үү? Хха

Би эмэгтэй байсан бол яг чам шиг л эмэгтэй байх байсан байхаа гэсэн ххи . 😊 хха надтай ер нь адилхан юмаа гэсээн. Заза хха.

Би нээрээ хэрэгцээтэй юм бичихгүймдөө. Аргагүйшд ном нтр уншихгүй байгам чинь. Тэнэг дээрээ тэнэг л болоод байгаа байх.

Зааа төгсгөлд нь хүн ер нь одоодоо л аз жаргалтай байх хамгийн чухал шүү. Ирээдүйд ирэх жаргалын төлөө гээд одоо зовоод байж болохгүй. Бүх цаг мөчийг мэдэрч байж болох хамгийн сайхнаар нь байлгаарай. Сэтгэлдээ үргэлж сайныг мөрөөдөж сэтгэл доторх амьдралдаа мөнхөд инээж байгаарай. Хааяа гунигламаар байвал бүүр новш болтлоо гутраад эргээд босоод ирээрэй. Дараа нь бодоход хамгийн тэнэг мөчүүд л хамгийн хөөрхөншдээ. ❤️

Үргэлж зүрх сэтгэлээ дага. 🔥❤️Сэтгэлийн гал хаашаа яг тийшээ чигээрээ урагшаа.

Би зогсоогүй бас сэтгэлээ татаагүй бас сэтгэлээсээ зөрөөгүй зүгээр л эхлэхийг чинь хүлээж байна. Аз жаргалтайгаар хамгийн хөөрхөнөөрөө. 👺❤️💓💞♉️♏️

Ажил дээрээ...

2018 оны 08-р сарын 10 Нийтэлсэн doljinsuren

Үргэлж түрүүлж мэндэл, түрүүлж инээ, түрүүлж магт, түрүүлж уучил гэнээ. Воовлдаааааа ххэ сая ийм үг fb найз маань бичсэн байсныг уншаад зүгээр л уншаад өнгөрүүлж чадсангүй ээ. 👍🏻

Юу ч унахгүйгээр хийчих л зүйлсшдээ тэ? Тэгж байхад монголд гудамжаар явахдаа заавал хөмсгөө зангид гэсэн юм шиг л бүгд тийм нүүрний төрхтэй тэгээд шүүмжлээд байгаа би бас тийм байсан гээд л бод! 😁👊🏻

Одоо харин том болсон юм уу яасан юм гайгүй болох гээд л … 🙏🏻😊

Амьдралаа гэж нээрээ хха. Нэг өдөр нь амьдрах үнэхээр амархан зүгээр л үүрд амьдарсан ч болохоор юм шиг тэгснээ яг маргааш нь яаж насыг барнаа ч гэж бодох шиг. Бодь мөрийг олсон юм шиг

Бодит амьдралд хорогдодгүй. Гээд дуу сонсон уу? Та нар би бас тэгдэг шд нтр хха.

Гэхдээ угаасаа мэдэхгүй?, төрөөд л үхдэг болохоор үхэх цаг нь болчихвол хорогдох юмгүй үхнэ л гэж боддын угаасаа л үхнэшд тэ? Хорогдох зүйлтэй хүмүүс нь хорогддог байхаа. Би хүүхэдтэй болчихвол хорогдож магадгүй л юм. Миний охин/хүү ээжгүйгээрээ ганцаардах байхдаа, би хажууд нь байж тусалмаар байна гээд? Тэрнээс биш тэгээл хүүхдүүд маань өөрсдийгөө хангалттай аваад явдаг болчихвол үхэлд жаргалтайгаар бэлдэнэ.

Аймар юм бэ тэ юун үхэл гэнт яриад явчихавдаа Доки минь надтайгаа жоохон ч гэсэн хамт байлдаа тиймээ😂

8 сар гараад явж байна. Удахгүй хичээл сургууль орохнээ. Баярлаад байна. Хичээлдээ дуртай биш ч гэсэн хха. Манай багш нар нээрээ мундаг хүмүүс байдаг. Сайн хичээлээ заадагдаа биш зүгээр л сайн хүмүүс. Амьдралд тэр хүмүүс шиг энгийн хирнээ гайхалтай сайхан байхыг хүсч байна. ❤️

Би гэхдээ 10жилд байхаасаа маш их өөрчлөгдөж байгаагаа ойлгоод байгаа. Би яг л би л яваад байгаа гэсэн чинь юу вэ? Гүү байналээ шал өөр хүн болоод л…

Зүгээр л сайхан амгалан байцгаая тиймээ. 👽 Энэ нийтлэлийг өчигдөр бичиж байсын ууган тэгээд ажил гараад дуусгаж чадаагүй. Тэгээд одоо дуусгах гэсэн ямар ч үг орж ирдэггүй ээ. Зүгээр за дуус дуус гээл дуусгая . 😁

2018.08.04

2018 оны 08-р сарын 10 Нийтэлсэн doljinsuren

Чи хэтэрхий хөөрхөн

Бүүр арай дэндүү хөөрхөн

Бүүр арай арай арай маш хөөрхөн

Үнэн хөөрхөн

Майр хөөрхөн

Thank you very very much

ЯАж ийм хөөрхөн… байдаг байнаа

Царай, яриа арай арай арай хөөрхөн

Зарим хүмүүс хөгширөх тусам хөөрхөөн

Хэсэг хүмүүс дуугүй байвал хөөрхөөн

Цөөхөн хэд нь бусдыг ойлгоно зөвөөр

Гэвч ихэнх зүйлийг ойлгохгүй байх зүгээр

Хөөрхөн хөөрхөн

Хөөрхөн хөөрхөн

Thank you very very much

Чи юу мэдэрч байна?

Надаас амьдрал харагдахнуу

Би чиний өмнө бахархалгүй

Гэхдээ би хоосон суугаагүйг цаг харуулнаа

Хэрэв эрэгтэй хүнгүйгээр амьдралаа босговол

Дараа нь амьдралд нь эрэгтэй хүний хэрэг бий юу?

Уучлаарай ийм орой залгаж байгаад

Гэхдээ чи болохоор үргэлж намайг ойлгох байхаа

Жаахан хэцүү санагдаад ганцаараа алхаж байна

Ганцаараа бүгдийг чадна гэж бодохоос залхаж байна

Би хүчтэй гэж чамд худал хэлэе чи итгээч

Зүгээр хүсч байгаа зүйл минь бидний хайр сэтгэл бүтэхийг

Чи миний өмнө өөрийгөө онгойлгоно би ойлгоно

Чи үхэх аваас чиний араас дагаад үхмээр

Тэд тэнэг гэнэ, над шиг дурлаж чадахгүйдээ

Бодит байдлаа хэлж байгаа минь магтаал шиг

Үүлэн дээгүүр бид хамт хөвөнө

Үлэмжийн тансаг мэдрэмжийг мэдэрнэ

Надад хэрэгтэй зүйлс чамд бүгд бүтэн бүрэн

Аз жаргалаа алдсан хүн шиг

Амьсгаа авахад хэцүү байхад

Чи гараад л ирсэн хаанаас ч юм бүү мэд

Би чамтай учирмаар бас учирмааргүй

Яагаад гэж асуувал би чамаас зүгээр л айж байна

Энэ бүхэн үнэн үү гэмээр их амьдрал туулчхаад

Ингэж догдолж байснаа мэдэхгүй хулчгар

Тийм болохоор уулзвал жаргасандаа үхчих юм шиг санагдаад айгаад байна яг хүүхэд шиг

Чиний талаар бодоход нээх сайхан амрах шиг

Намайг нисгээд л бай тэгвэл 2уулаа газардахгүй

Бодолдоо бүтээчихсэн болохоор юу ч битгий бодоо

Би үнэсэж байгаад хэлэе бүх зүйл сайхан болноо

Зүсэрсэн бороо шиг дурлал

Зүрхийг минь гунигаар норгож

Зөвхөн чамаас авсан жаргалын

Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна

Чадаагүй л явна чадаагүй л явна

Санаанаас огт гардаггүй …

Сар жилийн алсаас …. ….

Үзээд үзээд ханаагүй … … ….

Үгүйсгэж чадаагүй …. ….

зүгээр дуу сонсооодоооо. 😁🤣

2018.07.23

2018 оны 07-р сарын 23 Нийтэлсэн doljinsuren

Хүмүүс яагаад зүгээр заза биш юм байна бид нар яагаад зүгээр л сэтгэлээсээ яриж болохоо больсон юм болоо тэ? Та нарт тийм үе гардаг уу? Юм хэлмээр байгаа ч зүгээр л орхичидог. Юу ч гэхийн зүгээр л таалагдахгүй байна шүү нтр. Олон юм ярихаар нөгөө хүндээ ядаргаатай санагдах юм болуу гээд бас нөгөө хүн л сэтгэлээ нээхгүй бол тэгээд л ярихгүй. Эсвэл яг ингэдэг байх ганцхан өөрт нь тэгж санагдсаг байвал мангар юм болов уу? Гээл чимээгүй болдог байх.

Юу ч яриад байгаа юм? Та хэд ойлгожынуу? 😁

Би лав өөрөө ойлгож байнөө. Гэхдээ зүгээр л хэлээд хаячихвал амар тэ? Чи тэгэхэд яасын би тэгсэн ингэсэн гээл чи тэгсиймуу нтр гээл заза дуус2 хха яаж бичихээ мэдэхгүйнээ.

Намайг битий тийм эмо гэж бодоорой. Би ууган зүгээр шүү хха. Хааяа зүгээр сонин2 юм бодоод байдаг болохоос биш.

Хүмүүс үл ойлголцолоос л болж салдаг байх тэ? Буруу бодож явсаар байгаад сүүлдээ тайлбарлаж ч чадахгүй нэг нэгэндээ гомдоол бүгд дуус. Найз нөхөд, хайртай залуу/охин, хамаатан садан гээл нэг үе ойр дотно байсан хүмүүс хөндийрцөн байдагдаа. Тийм хүмүүс эргэж Нийлдэггүй хэрнээ нэгнийгээ дандаа сайнаар бодож, дурсаж явдаг. Хажуунаас нь харахаас очоод нийл гээд хэлчихмээр… Аймар харамсалтай!

Өнөөдөр нэг тийм түүх сонсоод. Тэр эгч тэр ах-д үнэхээр хайртай тэр ах тэр эгчид бас хайртай. Тэгсэн мөртлөө хамт байж чаддаггүй гэсэн. Шал өөр хүмүүстэй хоёр талд үеэрхээл салаал нийлээл явдаг сэтгэл нь хөдлөхөө байцан. Тэгснээ нэгэнтэйгээ дандаа таардаг, тэгнийгээ энд тэндээс байнга сураглаж асуудаг. Шал мангар сонин байгааздээ хха. Би сонсоод та 2чинь одоо ямар мангар юм бэ? Сайхан ярилцаал нийлээч гэсэн чинь тийм юм болох боломжгүй гэсэн. Аймар удаан бодож байгаад… Юу бодсон юм болдоо.

Жижиг үл ойлголцол л хайр нтрын сүүд хийчих юмдөө. Заза надаа ямар хамаа байхав. Зүгээр сая бодолоо би хэрвээ хэн нэгэнтэй буруу ойлголцвол шууд ярилцанаа зугталгүйгээр тэгэх юм бол оройтоогүй байгаа дээр нь бүгдийн сайхнаар нь авч үлдэж болох юм байнааа л гэж. 🙂

Их зан, бардам зан тэгээл юу байдын гаргамаар байгаа зангаа та хэд минь гаргах хүндээ л гаргаарай. Хайртай хүндээ гаргаж байж буцаж чадахгүй сүйрэлд хүрэвээ. Бүх хосууд минь аз жаргалтай байгаасай.

Ямар ч авцалдаагүй зураг. 😂 Гэхдээ яахавдээ сарнай цэцэг гоёшдээ тиймээ. Гоё зураг хараад сэтгэлдээ сайхан зүйлс төсөөлцгөөе! 🤩🤩🤩🤩

Балайрсан нь

2018 оны 07-р сарын 09 Нийтэлсэн doljinsuren

Аймаар баярлаад баярласнаасаа болоод ихэр татаад уйлж үзмээр байна. Хха та нар тэгмээр байна уу? Гэснээс тэр баярласнаасаа гээд зөв үү буруу юу? Сонин харагдаад байх чинь . 🤣

Зун ямар аймар дааржынаа тэ би бүүр даараал байна бас ханиад хүрцэн нусаа татаал байжынэ. Гэснэээс наадам болохнээ юу бодож байнаа. Би лав сайхан унтанаа бас нээрээ усанд шумбамаар л байна. Чадах ч юм шиг тэ? Ойрд бүүр нээрээ арай хямарчынаа нөгөө Tempoгийн дуун дээр гардаг шиг эмо mode- оо сольёооо манайхаан манайхаан нтр ганцаараа ийм байгаан байж уу? Сая миний нийтлэлийн доор сэтгэгдэл бичсэн хүний сэтгэгдэлийг уншаад юу ч хамаагүй бичмээр санагдаад. Та л миний энэ солиоролд буруутай зүв зүгээр дуугаа сонсоод ажилаа хийж байхад яаж байгаан заавал миний балайг батлаад нотолоод хха. Одоо бас уншиж дуусгий шүү. 😅😎

Би нээрээ эмэгтэй зэвүүн реппер болохыг хүсдэгшдээ. Шал солгой байж. Бас үг бичиж чадахгүй ээ. Би бодоод байгаан нэг тасарцан амьтанд дурлаад хаягдаад тэгээл шууд миний онгод орж ирэээл бүүр тасарцан үгтэй дуу зохиогоол дуулаал алы гээд хха. Нээрэээ жинхнээсээ тасарцан реппер болохсон. Тайзан дээр гараал алахгүйюу. Хха

Солонгос кинонд та нар бас дургүй юу? Би дуртай юуг нь нуухав нээрээ. Залуу нтртэй болзоод ч догдолж чадахгүй байгаа намайг, солонгос кино хэдэн хоног эморуулаж бас амьд байгааг минь мэдрүүлэж чадаж байна. Тэр гол дүрийн ах нар яаж тийм мэдрэмжтэй бүүр cooliin cool байж чаддынбэ? Яаанаа энэ бичсэн юмыг минь миний заяаны хань уншчихсан байхвыдээ. Тэгээл шууд намайг үнэлэх үнэлэмж нь шууд шалаар нэг хөглөрөөд би хаяагдах байхаа хха. Худлаа худлаа муу ер түй. 😛

Хаяагдана байхдаа яахуудээ тэ? Солонгос кино балай гэж туйлшралгүй зарим гоё кинонуудын үзээд үзээрэй бүүр арай л гоё шүү. Хэтэрцэн хэрүүлтэй сунжирсан балай кинонуудын үзчээээл та нар зүгээр. Хөөрхөн хөнгөхөн хайрын бас мөрөөдлын тухай гардаг кинонууд нь  😍.

Зааза дуусгая дөө.  🤪😅😀

Дуу сонссон нь…

2018 оны 07-р сарын 07 Нийтэлсэн doljinsuren


Ямар ч айдасгүй хүнийг зоригтой хүн гэдэггүй харин айдастай мөртлөө хийгээл байдаг хүнийг зоригтой хүн гэдэг гэнээ. Тэгэхээр айдастай байсан ч хийгээл байх нь чухал юм байна тиймээ. 😊

Амьдралд нээрээ зоригтой л байхгүй бол , би бол за одоо яахуудээ гээл дайраал ордог болсоншд. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнээ гэдэг шиг шинэ хүнтэй уулзах байсан ч өмнөх хүнээс авсан туршлагаа тавихгүй шууд юу хэлэхийн мэдээл эсрэг дайралт хийж байгам чинь. Хха гэхдээ хайр нтр биш зүгээр ажил нтр дээр. Юу ч бичээд байгаан хха.

Төмөр хадагтай болдымуу гэж их боддог, хичээдэг байлаалдаа одоо бол юу гэж боддог болсон гэхээр юу ч байсан яахавдээ л гэж бодож байна. Хатуу үедээ хатуу, хайлж урсамаар байвал хайлаад урсаад алга болдог бол болоод тэгээд л явдымуу.

Маргааш нээрээ амрана. Одоо дуу сонсоол. Энэ дуу гэхдээ үнэхээр эморуулж чадаж байна. За яахав2.

Бас нээрээ хүн бүрийг төгс биш гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд угаасаа алдах байх гэсэн бодолоор анхнаасаа харчихвал харицахад маш амар санагдсан. Би ч гэсэн муу хүншдээ тэр хүн ч гэсэн би бас сайн хүн тэр хүн ч бас тийн тхх бүгд л адилхан.

Чамд ямар гэдэгээ харуулах боломж бий болов уу? Надаа.

Чамтай ямар нэг байдлаа холбогдож байвал учрийн олж чадна.

Чи үгүй гэж хэлэхээсээ өмнө бодож үзээрэй. Дахиад Дахиад

Ахиад би чамтай харахад найзууд баймааргүй байна. Угаасаа тэнэгий найз. Нтр. Заза би өөртөө итгэх нь дэээр!

Минийх эсвэл өөр нэгнийх болохгүй бол чамаас бусдын харахгүй ээ.

Би очмооргүй байна чамд дайны олз шиг

Хэрэггүй байхаа хүсэл чинь миний дайных биш бол

Сэтгэл амраад байнаа чи тэнэг сонголт хийсэн ч , хийсэн болохоор хамаагүй дээр би биш байсан ч

Надад хамаагүй дээр үнэнээ хэлсэн болохоор

Би биш байсан ч

Надад хамаагүй дээр

Дээр дээр тиймээ дээр хха.

Ойлгомж үгүй тэнэг байдлыг хүсэхгүй би чамаас

Шууд тодорхой бай үнсэнэ үнсэхгүй чи намайг

Чиний хариултаар бүхнийг шийдэхгүй ч

Муу байвал ганцаар сайн байхаас өөр сонголтгүй

Нэгэнт хангалтгүй бол хүссэн ч би чадахгүйээээ

Ээээөөөө эээээөөөөө ээээээээээээөөөөөөөөэээээээ

Заза сайхан дуу сонслооо.

Энийг уншсан бол надтай адил галзуу бололтой яаж уншиж дуусгаваа нтр. Дуу сонсож байсан гацчихваааааа хөөөөө. Дамдинбазар минь ээээ хөөөө за Дамдинбазар гэж хэн ч ий 😂😂😂😂😂

Дуусав цэг цэгийн ард талын. 🤪

2018.06.26

2018 оны 06-р сарын 26 Нийтэлсэн doljinsuren

Юм бичилгүй их удлаа. Энэ нь юу гэхээр шинэ мэдрэмж авалгүй, ямар нэг сорилттой учралгүй, дээшээ өгсөж, дошоо уруудалгүй нэг хэвэнд л явсан гэсэн үг юм болуудаа. Ажиглаад л… 👀

Одоо зүгээр л күүлийн күүл эмэгтэй болмоор байна. Хэрэггүй хүмүүсээсээ аажуухнаар холдож, байнга өөрчлөгдөж, ном их уншиж, хэл сураад, хувь хүнээ хөгжүүлэхэд анхаараад бас ажил бүрийг чин сэтгэлээсээ гүйцэтгэл сайтай хийх гээл олон юм байналдаа. Бас цаг нь болсон!!!

Өнөөдөр өөрийнхөө хувьд том шийдвэр гаргасан. Маргаашнаас ажил хэрэг болгоод явна. Ингээд биччихвэл дараа уншиж өөрийгөө идэвхжүүлэхэд ихээхэн хэрэгтэй байх. Тэр шийдвэр нь маш энгийн зүгээр л өдөр бүр идэвхтэй байх. Тэгээд л болоо. Амархан юм шиг боловч ийм болох гэж хэдэн сар өөртөөгөө тэмцэлдсэн. Одоо яг яс бас зовохгүйгээр зуршил болгоно.

Залуу хүнд хийх их юм байна. Хамгийн гол нь зөв бас хэтрүүлэхгүй хийх л байна. 💪🏻💪🏻💪🏻💪🏻